Сайн байцгаана уу, Намарын дунд сарын мэндийг мэдэе. Юун түрүүн бичлэг оруулалгүй удсандаа уучлал хүсэе. Алс хол удаан хугацаагаар явах болсон тул зав зай тун муу байлаа. Ямартаа ч энэ жилийнхээ наадмын тоймыг оруулахаар шийдлээ. Энэ жилийн уяж сойсон хүлэг нь хурдан, уяасан эзэн нь хийморьтой, унасан хүүхэд нь жавхаалаг байж сайхан наадлаа. Манай наадам энэ жил өвлийн наадмуудаас эхэлж, Хардэл жанжинбээсийн даншиг наадмаар отголлоо. Өвлийн наадмуудад Багануур дүүргийн ойролцоо болсон жижиг наадмуудийн 2 түрүү 3 айраг, Багануур Бага-Хэнтийн зүүн бүсийн уралдааны соёолон 9, Өвлийн Дүнжингарав-2010 уралдаанд азарга 16-д тус тус хурдаллаа. Харин зуны наадам сумын наадмаар эхэлсэн ба азарга, соёолон түрүүлгэж, шүдлэн айрагдсан сайхан эхлэл болсон юм. Цаашлаад Их Хурд-2010 наадамд азарга айрагдаж уяач болон унасан хүүхдийн магнай тэнийсэн сайхан наадам болсон юм. Мөн Багануур дүүргийн 30-н жилийн ойд соёолон маань 250 орчим хол ойрын цугласан хурдан хүлгүүдээс түрүүлэн ирж тод магнай тогон жолоогоо өргүүллээ. Эцэст нь Их хурдад айрагдсан азарга маань Хардэл Жанжин бээсийн Зүүн бүсийн даншиг наадамд түрүүлэн ирж дошин дээрээ түрүү алдалгүй нутгийн түмэн олныг баярлуулан цэнгүүлсэн юм. Энэ жилийн наадмийн сонин ийм байна.
Өнгөрсөн зун болон энэ өвөл манайх тун дажгүй наадлаа. Нэг зуны наадамд 5 түрүү, 2 аман хүзүү авч байсан түүх манайд байсангүй лдээ. Гэхдээ ингэж давхих боломж өмнө нь байсан уу гэвэл байсан л даа. Даан ч аз өм энээ тэрээ гээд зөндөө л асуудал байлаа. Энэ өнгөрсөн өвөл ч гэсэн 2 түрүү, 2 аман хүзүү, 3 айраг мөн Дүнжингарав2010-т азарга 20 дотор давхисан нь томоос том амжилт байлаа. За нэг иймэрхүү амжилтын мэдээгээр анхныхаа блогын санг нээж байгаадаа миний бие тун чиг БАЯРТАЙ байна. Цаашдаа өөрийн сэтгэгдэл болон Морин дэл дээр өнгөрөөсөн бага насныхаа тухай САЙХАН бичмээр санагдаж байна шүү.
Тавтай морилно уу Морьтонгуудын блог портал. Энэ таны анхны бичлэг. Энэ бичлэгийг устгаад эсвэл засна уу!